Өмнөх Монгол хүний дүр зураг I нийтлэлдээ нэлээд хатуухан боловч өөрсдөд нь хэрэг болох хэдэн үг биччихсэн чинь олон хүн уншсаны дийлэнх нь зөв зүйтэй юм бичжээ хэмээн дэмжсэн байхад нэлээд хэдэн хүн нөгөө л доромжилдогоороо доромжлоод эх орноо мууллаа хэмээн шүлсээ үсчүүлээд дайрсан байх юм.

Аливаа нийгэмд залуучуудаасаа эхэлж эрүүлждэг. Манай залуус ухаантай байна гэж дүгнэлээ. Ухаантай нь өөрт хэрэгтэй зүйлсээ авч тусгаад хэрэггүйг нь хаяна биз. Ухаан муутай хэсэг нь нөгөө л бахь байдгаараа байж хүлээж авна биз. Ямар ч байсан үргэлжлүүлэхээр шийдлээ. Нэр усаа ч энэ удаа ил гаргая.

 

 

Өмнө бичсэн нийтлэлээ нэг өдөр тутмын сонинд өгөх бодолтой очтол зар сурталчилгааны үнийн  тарифаа шууд гаргаж ирээд урьдаас шулуухан нийтлэе гэж бодвол ийм мөнгө өг гэнэ. Би гайхаж орхилоо. Тэгээд хэлэв :  » Энэ нийтлэл чинь нийгмийнхээ төлөө болохгүй бүтэхгүй зүйлсээ хамтран хэлэлцэж ярилцая гэсэн утгатай өгүүлэл шүү дээ. Надад зарах сурталчилах юм байхгүй. Би Монгол улсын иргэнийхээ хувьд яагаад сонин хэвлэлд нийтлэлээ өгч болохгүй гэж? Би өөрийнхөө нэрийг ч хүртэл нууцалсан байгаа биз дээ  » гэлээ.

Гэтэл урдаас: Тийм л дээ, гэхдээ манай сонингууд ингэж лажилладаг юм. Тэгэхгүй бол манай эрхлэгч редакторууд мөнгөгүй нийтлэл өөрсдөднь ашиггүй гээд хүлээж авдаггүй гэв. Тэгэхээр дөрөвдөх засаглал хэмээн онгирох Монголын сэтгүүлзүй үнэн хэрэгтээ уналтанд орсон байна. Үнэхээр ч гадуур

 

зарагдаж буй хэвлэлүүдийн зонхилох сэдвийн ихэнх нь баячуудын баян тарганыг магтан дуулсан, хов жив садар самуун элдэв өгүүлэл, эрээн мяраан реклам, улс төрийн хэрүүл уруул, түмэн төрлийн зараар дүүрчээ. өөрөөр хэлбэл Монголын уншигчид хог захиалж худалдаж авч оюунаа зогоодог гэсэн үг. Яахав, тэр дунд чанартай ганц хоёр өгүүллэг өдрийн од шиг харагддаг. Яагаад ийм байна вэ гэвэл Монголчууд өөрсдөө ийм төрлийн хэвэлсэн сонингуудыг  дуртайяа худалдаж авч байна. Сэтгүүлчид нь ч өөрсдийнх нь оюуны цар хүрээг тохируулан сонин сэтгүүлээ гаргаад байна. Монголын нийгэм дандаа ийм түвшиний оюуны хэрэгцээтэй байна гэж бол байхгүй. Сэтгүүлч та бүхэн ч бас алсаа хараx хэрэгтэй.

 

Сонин сэтгүүлийнхээ нэг нүүрийг талыг ч болтугай жинхэнэ нийгэмд хэрэгтэй зүйл гаргах ёстой. Ард түмнээ ингэж доромжлоод байвал өөрсдөд чинь итгэx итгэл алдарна.

Бас урлагийнхан байна юуны төлөө хөдөлмөрлөдөг улс вэ гэдэг нь эргэлзээтэй. Угтаа бол урлаг, шашин хоёр нийгмээ хөгжүүлэх, зөв санааг дэлгэрүүлэх, сэнхрүүлэх үүрэгтэй. Угаасаа энэ бол хоёр салбарын нийгэмд гүйцэтгэх үүрэг нь юм. Дээр үед СТА хэмээх том цолыг авсан урлаг соёлынхон ямар ч их хөдөлмөрлөж байж олж авдаг байсан бэ? Хичнээн удаа халуун хүйтэнд даарч хөрч урлагийнхан бригадаараа өвөл зунгүй явж уйгагүй олон түмэнд урлагаар үйлчлэснийх нь хариуд төр засаг баярлалаа хэмээн шагнадаг байж.

Эдүгээ үед хэн нэгэн их мөнгө олсон ба хэн олон хүнд таалагдсан гэдгээр нь хамаагүй замбараагүй олгож байх шиг байна. Дуулах ямар ч авъяас чадваргүй мөртлөө бөгс бөөрөө үзүүлсэн гоё ганган хувцас өмсөөд секс имэж бүрдүүлсэн охид юу ч хамаагүй гоншигноход л залуус пижигнэн гүйцгээж байна. Урлагийхан та бүхэн бас яагаад нэг удаа нэгдэж ямар ч мөнгө олох зорилго агуулалгүйгээр, хүн болгонд таалагдахгүй ч гэсэн жинхэнэ урлагийнхаа төлөө нэг өдөр ч гэсэн хөдөлмөрлөж болохгүй гэж? 

1990-ээд оны эхэн үеэр тэр үед гарч байсан Улаанбаатарын мэдээ сонинд гарсан манай нэрт жүжигчин циркийн алиалагч Батсүхийн нэг өгсөн ярилцлагыг би бүдэг бадаг санаж байна. Түүнээс ярилцлага авсан сурвалжлагч ч мөн их ухаантай хүн байж. Тэрбээр жүжигчинээс асуухдаа: – Хошин урлагийн туйлын зорилго бол хүн инээлгэх явдал биш билээ. Тухайн нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлийг хошин шог аргаар элэглэн илчилж байна гэсэн үг. Та яг ийм хошин урлагийнхаа үндсэн чанарт үнэнч бүтээл хийсэн үү гэж асуужээ. 

Нэрт жүжигчин маань хариулахдаа: – Үнэхээрч хүнд юм бодогдуулах жинхэнэ сайн хошин урлагийн бүтээлүүд бол хүнийг инээлгэдэггүй хэмээн хариулж байж. 

Одоогийн энэ элдэв продакшны ёсөн шидийн жүжигчидээс та яг энэ сурвалжлагчийн асуултыг асуугаад үзээрэй. Тэд нар энэ асуултыг ойлгох ч чадваргүй гэдэгт би эргэлзэхгүй байна.  Учир нь тэдний элдэв тоглолтуудын ихэнх нь цаг нөхцөөх, марзан тэнэглэнинээлгэх зорилготой. Голлох сэдэв нь хөдөөнийхний мангар тэнэгийг гайхах, авгай хүүхнүүдийн тулга тойрсон явган нүцгэн яриа мэт энд тэнд цэцэглэнэ. 

 

Монголчууд бид бүхэн урлагийхнаас жинхэнэ урлагийг нь л шаардах ёстой.

Шашин ? 

Манай лам нарын 99% буддынхаа шашны гүн ухааны талаарч ямар ч ойлголт байхгүй  өөрөөр хэлбэл мухар сүсэгт тулгуурласан ганц хоёр ном түвд хэлээр уншсан болоод мөнгө олоод суугаад байна. Жинхэнэ утгаараа бясалгал хийж, олон түмний хөлөөс зайдуу бадарчилж, буддын гүн ухааныг сургаалыг дэлгэрүүлж яваа өргөл барьц авдаггүй тийм жинхэнэ лам байна уу. Хэн их мөнгө өгсөнд нь тэр хүн илүү сайн үйлчилж мөнгө уншиж буян заслыг нь засдаг гэх лам нар олон байна. Шашны гүн ухаан сургаал, Мухар сүсэг хоёрын хооронд асар их ялгаа бий?

Шашин бол ганцхансургаалч биш л дээ. Хурал ном хурснаар үүсэх их энергийн тасралтгүй хүч эргээдхүмүүндээ сайнаар нөлөөлдөг, энэ бол манай шарын шашны үндсэн бааз суурь.

Энэ их энергийн тасралтгүй урсгалд оролцож буян үйлдэхэд тэр уншиж буй номныхоо утга агуулгыг ойлгох шаардлаггүй гэж зарим нь үздэг юм байна. Гэвч одоо манай шашныхан бас өөртөө том өөрчлөлт хийх хэрэгтэй цаг нь болсон юм биш үү. Мухар сүсгээр орчин үеийн залуусын оюуны хурдацтай хөгжиж буй хэрэгцээг удаан хангаж чадахгүй. 

Монголчуудын хэрэгцээ хэрэглээний ухаан гэж бас байх ёстой. Одоогоос хэдэн жилийн өмнө нэг өдөр ээлжит Louis Vuitton-н маркетингийн зөвлөлийн хурлаар Хятадад байнга суудаг Louis Vuitton-н захирал Yves  Монголд Улаанбаатарт үнэ нь хадсан энэ цүнхний худалдааг оруулахыг санал болгов. Энд тэнд шинэ дэлгэрч буй бизнесийг үргэлж судалж суудаг овжин эр LV-н эзэн Бернард Arnault эхлээд гайхаж « Монголдуудаа? » хэмээн нүд нь орой дээрээ гаран асуухад түүний үнэнч туслах дагуул болсон   Yves –н өгсөн хариултаас Монголчууд өөрөө өөрсдийгөө дүгнэж bolno. 

Монгол бол саяхан зах зээлийн эдийн засагт шилжсэн. Монголчууд тансаг юм хэрэглэж үзээгүй цээжээ дэлдсэн шинэ баячууд олонтой. Охид хүүхнүүд нь өмд гутлын гоё ганганаараа уралдаж зиндаархах маш дуртай. Аль дээр Богд хаант үеэсээ л эхлэн Хятадын пүүс хоршоодод зээл өр тавин байж элдэв  шүр, сувд, хөөрөг авч бие биендээ гайхуулах дуртай байсан, одоо ч бас яг адилхан. Унадаг унаа, гар утас, нэг нь нөгөөдөө зиндаархах боломж л олдвол хамаг байгаа мөнгөөрөө  худалдан авч  гангарахад бэлэн сууцгааж байдаг.

Өнөөдөртөө болж байвал маргааш бол нэг их хамаагүй гэж үздэг улс бөгөөд Монголд чамин үнэнч хийцийн гар урлал гэж байхгүй, ихэнх нь бүдүүн тоймын олон тоотой юм үйлдвэрлэдэг. Ер нь бидний туршлагаас харахад Монгол бол Орос, Казакстан, Хятад мэтийн юм үзээгүй саяхан баяжсан баячууд олонтой газартай яг адилхан. Бид амжилт олонх нь гарцаагүй хэмээжээ.

Энэ дүгнэлтийг Бернард дэмжиж хөрөнгө оруулж маркетингийн нарийн төлөвлөгөө боловсруулсны 1-рт нь  Монголчуудыг  эхлээд онгироох зорилго байв. Монголчуудад өөрсдөд нь эхлээд юу гэж хэлэх вэ? гэдгээ ч нарийн цэгнэсэн байна. Ингээд Yves гуай ийм утгатай ярилцага Монголын хэвлэлд өгөв: “”Манай LV брэнд Монголд үүд хаалгаа нээлээ. Манайх тэр болгон Азийн улсуудад олдоод байдаггүй үнэн ховор бренд. Монголчуудын худалдан авах чадварыг манай ерөнхийлөгч Бернард Аrnauld гайхаад барахгүй” байгаа гэв. Төлөвлөсөн ёсоор энэ үгэнд Монголчууд амархан хууртагдаж Yves –н дүгнэлт зөв байсныг цаг хугацаа нотлоод өглөө. 

Яг үнэндээ бол 50 долларын өртөгөөр бүтээгээд янз янзын жүжигчид алдартануудаар рекламдуулаад 2000$-аар зарчихдаг энэ цүнхний үйлдвэрийг ажиллуудаг энэ овжин эрийн орлого 1 жилийн дотор 45%-р өсөж өнөөдрөөс эхлэн Франц улсын номер нэг баян тэрбумтан, дэлхийд 4-р байрт бичигдэх болсон явдалд үнэхээр Монголчууд нилээд үүрэг гүйцэтгэжээ. Жинхэнэ Францчууд бол брэнд мэтийг үл тооно. Хоёр гурваар нь оочерлон оочерлон байж авч байгаа Хятадуудыг хараад толгойгоо сэгсэрнэ. 

Үнэхээр ч дээхнэ үед уншсан, сурсан мэдсэнээрээ бие биедээ гайхуулдаг байсан Монголчууд одоо гоё ганган өмд гутлаараа зиндаархаж байх шиг байна. Нэг хэсэгтээ л ийм байх бололтой юм. Дараа юмны учир мэддэг болохоороо ийм шалдир бульдир юмаар хөөцөлдөх сонирхолгүй болоод ирнэ. Гэхдээ ийм  дорой ёс суртахуунаар хүмүүжсэн бүxэл бүтэн үе гарч ирэх гэж байна

Бидний үеийн 80-аад оны хүүхдүүд ямар байваа? ямар ч их юм уншдаг, яаж их хөдөлмөрлөдөг, улсын шалгалт өгөх гэж, билет унших гэж хэрхэн зовдог байлаа?

Ихэнх нь чихэр ундаа гэж юу байдгийг мэдэхгүй, шүд, амны хөндий нь цоо эрүүл, ах эгчээсээ дамжиж ирсэн хуучин хувцасыг угааж индүүдэж өмсөөд, арай том нь дүү нараа асарч өссөн улс. Ингэлээ гээд муудсан юм үгүй. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий. 

Манай алдарт нийтлэгч, эдүгээ үеийн түүхэнд үлдэх том бичгийн их хүн, миний асар их хүндэтгэж явдаг эрхэм Баабар авхай манайд гарч буй арай гайгүй сэтгүүл болох Тойм-д өгсөн Чингисийн супер ген хэмээх өгүүллийг сонирхон уншлаа.
 

Баабар ахайтан минь та юунд ийм юм бичив? Уг нь та  Монголын нийгмийн сэтгэл зүйн ерөнхий хандлагыг сайн мэдэх хүн шүү дээ? Чингисийн Монголын супер ген гэж байдаг гэж ихэнх Монголчууд итгэх үйл явцад та хувь нэмэр оруулчих шиг байна. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө муйхараар магтуулах дуртай бардам занг өөгшүүлчих шиг байна. 

Дэлхийн ямарч өнцөг буланд амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ л адилхан шүү дээ. Монголчууд бид бусдаас илүү ген ментэй гээд явбал дэлхий дахины элэг доог болно шүү гэдгийг залуус та бүхэн санаж яваарай.

Байгаль дэлхийгээсээ хол амьдардаг Улаанбаатарчуудхөдөөнийхөндөө хэтэрхий их дээрэлхүү. Ганц хоёр чихэр жимс, ундаа мэтийгаваачиж өгч хуурчихаад хөдөөнийхнөөс цагаан идээ, мах зэрэг хамаг өнгөтэйөөдтэй юмыг нь аваад ирнэ. үүгээр тогтохгүй хамгийн бохир балиар бузар жуулчидбол Улаанбаатарчууд. 

Хотоос гараад Хархорин орох зам үүнийг бэлэн гэрчлээд өгнө. Алхам дутамд, бүр метр дутамд Улаанбаатарчуудын сийх ч үгүй хаясан элдэв хог, ундаа архины шил, эмэгтэйчүүдийн ил хаясан ариун цэврийн хэрэгслүүд энд тэнд алаглан хөглөрнө. 

Эх орноо та нар хогийн сав болголоо шүү дээ гэж толгой сэгсрэх жуулчид, хогоос хол малаа туух гэж зүдрэx малчдад хэлэх үг олдохгүй. 

Овоо тахиж байгаа нь энэ тэр гээд зүв зүгээр цэцэглэж байсан уулыг тахалж, тахалж, тальхилж түмэн төрлийн хог хаяж бузарлаж, суга цавь руу нь шээж бааж хаях нь энүүхэнд. 

Тэгсэн мөртлөө элгэндээ гараа тавин эх орноо магтан дуулна. Эх нутаг минь, Эх орон минь хэмээн дуу шүлгийг машиндаа орилуулан орилуулан давхилдана. 

 

Sorry, urgeljlel ni daraa…

Publicités