2011 оны 3-р сарын сүүлээс эхлээд түгшүүрт аймшигт нэг мэдээлэл Монголчуудыг цочроогоод авлаа. Угаасаа ч Монголчууд сэтгэл түгшээсэн скандал мэдээлэлүүдийг сонссоор байгаад дөжрөөд хальширдаг болсон байсан ч цөмийн хаягдалын энэ шуугиан олон түмнийг бүүр улам гомдох үзэн ядах байдалд оруулав. АНУ-ын цөмийн асуудлаар гадаадтай харилцах 123 зөвшил гэгчийн мэргэжилтэн Гросманн гэгч нөхөр Монгол АНУ хоёр улс хамтарч цөмийн үйлдвэрээс гарах цацраг идэвхит хаягдалыг булах талаар хэлэлцээр хийж байгаа хэмээн зарласанаар[1] энэ шуугиан эхлэв. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд АНУ санхүүгийн болон техник технологийн туслалцаа үзүүлэнэ хэмээн тохиролцож байжээ.

Энэ 123 зөвшил гэгчид их учир байна. Цэрэг Армийн бус иргэний энгийн хэрэглээний цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах стандарт[2] мстандарт гэх боловч далд санаа нь цөмийн энергээр дамжуулан Ази болон дэлхийд нөлөөлөлөө тогтоох, дэлхийд цөмийн лидершлэлээ хадгалах, дэлхий дээрх цөмийн энергийн бүх л үйл явцыг хяналтандаа байлгах АНУ-ын албадлага тушаал л гэж би дүгнэх юм байна.  Энэнд нэгдсэн 21 орон байна. Монгол нэгдэх “шахсан” байна[3]. Энэ дотор ялангуяа Өмнөд Солонгос, Япон, Тайван болон Эмират улсууд АНУ-н идэвхтэй харилцагч нар болсон боловч техник технологийг нь ашиглая за гэж хэлээд цөмийн хаягдал байрлуулана гэхээр л энэ улсууд үгүй гээд гүрийчдэг юм байна. Ухаантай удирдлагатай мундаг улсууд байна.

Харин Монгол улсын эрх баригчдад нь ухуулган төрхтэй “дарамт хийж” байгаад зөвшөөрүүлэх янзтай болгоод авсан шиг байна. Монгол улстай АНУ цөмийн хэрэгээр нөхөрлөх нь өөрт нь (АНУ-д) хоёр янзаар ашигтай.

–       Сүүлийн үед Монгол улс Орос болон Францтай уран ашиглах талаар “ярилцаад” болохоо байлаа. Энэ асуудал яасанч АНУ-н анхаарлын гадуур хэрэгжих учиргүй.

–       Яршиг төвөг болсон хорт хаягдлаас хямд амархан аргаар салах найдвар бол Монгол ус мөн.

Монголд ямар ашигтай вэ гэвэл нүүрс мүүрс чинь тэртэй тэргүй хэдэн олигарх, хятадуудын олз болоод дууссан. Харин уранаа зөв зохицуулж чадвал эдийн засгийн “тусгаар тогтнолоо” олох бүрэн бололцоо байна гэж хэлсэн шиг байна[4]. Түүхий эд экспортлосноор хэзээ ч та нар баяжихгүй харин цөмийн цогц үйлдвэрлэл байгууламж босговол танайхан ажлын байр үүсгэнэ бас эдийн засаг чинь экспортоосоо хамаарал нь гайгүй болно бас Орос Хятадын дарамт багасна гэж “ухуулсан байна”. Бас бус хувийн чанартай тохиролцоонууд байсан байж таарна. (Элбэгдорж ирээдүйдээ НҮБ –д битүүхэн санаархдаг).

Гэтэл бүтэх шатандаа явж байсан энэ асуудал гэнэт бишдэж Монголын нийгэмд эсэргүүцэл ихсэв. Энэ асуудлыг хамгийн их эсэргүүцсэн улс бол Хятад. АНУ-н хамжлагатайгаар Монгол улс цөмийн энерги “ашиглагч” улс болно гэдэг явдал бол хятадын хар дарсан зүүд мөн. Хэрэг бүтэлгүүтсэнийг үзээд Элбэгдорж тэргүүтэн энэ явдлыг үгүйсгэх гэж үйл тамаа үзлээ[5].

Одоохондоо бол энэ толгой том амбийц түр зууртаа дуугүй байна. Удахгүй тэгэж байгаад нэг эвгүйтүйлэнэ биз…

Ихэнх мэдээлэлийг www.golomt.org – оос авав. Миний эх орон дэлхийн хогийн сав хэзээ ч болохгүй…



[1] E. M. Grossmane, 30/03/2011, « Mongolia Might Store Foreign Spent Nuclear Fuel », Global Security Newswire, http://mongoliaeconomy.blogspot.com/2011/03/mongolia-might-store-foreign-spent.html.

[2] 123 Agreements for Peaceful Cooperation, http://nnsa.energy.gov

[3] Б.ДОЛГОР: БИДНИЙ ЭЦСИЙН ЗОРИЛГО БОЛ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=274

[4] Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор: Ураны лицензийг бусдад худалдвал шууд хураана. Зууны Мэдээ. 2009 оны 8 сарын 6. http://www.factnews.mn/news/view/index/id/4518

[5] News.mn, 11/05/2011, « NEA Chief denies foreign media reports », http://english.news.mn/content/66287.shtml, Montsame, 14/09/2011, « President : « Receiving back nuclear waste ? – No », http://mongoliaeconomy.blogspot.com/2011/09/presidentreceiving-back-nuclear-waste.html.

Publicités