Күнз өвгөний тухайд

Күнз гэдгийг нь ойлгохгүйгээр Хятадыг « ойлгоно » гэж байхгүйм шив дээ. Төрж өссөн орчин, нийгмийн статус, өөрийнхөө үйлийн үрийг дуугай үүрээд номхон яв, аливаа нийгэм чинь дор бүрдээ машины эрэг шураг шиг эд эс бүр нь байр байрандаа ажиллаж байж зүй тогтол нь биелдэг  гэж « номлодог », дарангуйлалыг зөвтгөн суртчилсан, өөрсдөд нь яг таарсан, дорнын хүлцэнгүй новш чанарын « номлол » гэж би өнгөц ойлгодог байсан чинь бас яг тийм биш болоод явчлаа. Ямар ч байсан Хятадын үе үеийн эрх баригчид энэ номлолыг шалгаруулаад янз янзаар тайлбарлаад баяжуулаад ирсэн юм байна. Эдүгээгийн БНХАУ ялангуяа Күнз өвгөнөө бүүр маркетинг болгочихсон юм байна. Ядраад ирэх тусам ямар нэг бардам имиж үүсгэж зууралдах нь жижиг буурай улсуудад элбэг тохиолддог үзэгдэл (Жишээ нь Монголд бол Чингис). Гэхдээ эдүгээгийн БНХАУ-д энэнтэй ноцолдох том шалтгаан байна гэж үзээд хорхой хүрээд хэдэн юм уншсанаа сийрүүллээ шүү.

Өөрөө МЭӨ 500 жилийн өмнө амьдарч байсан гэгдэх боловч намтар нь 400 жилийн дараа бичигдсэн гэнэ. Христийн Библи хэзээ хэн нь бичсэнийг мэдэхгүйтэй адил Күнзийн сурталын баримжаа гэгдэх Күн багшийн Lunyu «Яриа? » хэн бичсэн нь тодорхой бус. Ямарч байсан энэ хятадууд Күнз гэгчээ өөрсдөө өөртөө тохируулж авч өөрсдийгөө зөвтөгөөд байдаг тул энэ Күнз өвгөний миф болчихсон шахуу юм нь өдий хүртэл он цагийн шалгуур даваад ирж чадсан юм байна. Күнз өвгөн чинь яг тэр Күнзийн сурталаа бичсэн хүн мөн юм уу ?

Тэр Хан үндэстэн (МЭӨ221) нь анх дайтаж эзэлж улсын эрхэнд гараад дараа нь өөрсдийнхөө байр суурийг баталгаажуулах гэж ард иргэдэдээ энх тайвныг тогтоохын тулд л Күнз өвгөний номлолыг түрий бариад яваад байсийм биш үү ? Ямарч байсан энэ дайтагч байлдагч цэргийн муйхаруудад төр барих урлагийг ойлгуулаад ирж чадсан нь энэ өвгөний « гавьяа » байж.

Нийгэмд хоорондоо арцалдахгүйхэн шиг тус бүрдээ үүрэг ролтой яваад байвал төр улс тогтвортой явна гэдгийг нь ойлгуулж чадаад ирсэндээ юм биш үү ? Заавал дайтаж эрх мэдэлд хүрхээсээ илүүтэй юм судалж мэдэж цаад учрыг нь тунгааж чадвал хүн өөрөө хөгжиж дэвшинэ гэдгийг нь ойлгуулсан юм уу ? Сатай сайдын үг байдаг ш д. Ахайтан дээдсийн арван эрдмийн хамгийн дээд нь Албат иргэдээ асран тэтгэх гэж. Тэрнийг ойлгуулах зорилгоор тэр Яриа гэдэг нь эрдэмт хүн (Junzi) хүнээ хайрлах хүндэтгэхийн чухлыг (Ren) яриад эхэлж байна. Үүний тулд суралцах хэрэгтэй гэнэ. Эрдэмт хүн болоход ёс (Li) хэрэгтэй гэнэ. Үүн дээр (Xiao) залгамж тогтолцоо байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл ах захаа мэдэж байх ёстой гэнэ. Гол нь энэ бүгд тэнгэрийн хуульд (Dao) захирагдах ёстой гэнэ. Ийм л бүтэцтэй юм уу даа. Энэ бүгд нь Junzi д бүрдвэл төгс төгөлдөр болно гэсэн юм байна ш д.

Күнзийн номлолыг бүрдүүлэгч гэгдэх 5 сонгодог сурвалж байдаг юм уу даа.

Yiking хүмүүний амьдралын утга ертөнцийн зүй тогтолтой холбогдох нь, Shijing зөв хүний мөн чанар, Shujing өвөг дээдсийнх нь төрөө бариад ирсэн ёс, Ёс заншлынх нь номлол Liji, Хавар Намрын улсын түүх (Chunqiu), Сүүлдээ бүүр 13 болсиймуу даа. Ямарч байсан энэ Күнзийн суртал тов тод тогтчихсон юм гэж байдаггүй л юм шиг.

Франц өвгөн эрдэмтэн Léon Vandermeersch Күнзийн сурталыг товчхон тайлбарлавал Күнзийн хувьд эрх мэдэл гэдэг бол юуны өмнө улс төрийн гэхээсээ илүүтэйгээр ёс суртахууны гэсэн утгатай гэнэ. Энэхүү ойлголт нийгмийн дэс дараат үзэл дээр тулгуурлах бөгөөд энэ бүтэц нь гэр бүл танил талын хүрээнд явагддаг гэж байгаам. Энэ бүтэц бол эрх тэгш ёс гэдэг ойлголтыг мэдэхгүй боловч харин ардчилсан тогтолцоо бол мөн гэж дүгнэж байна. Яриаг бичсэн Күнзийн шавь нар бол ухамсрын талыг нь сонирхож байсан харин тэр түрүүн өгүүлсэн 5 сонгодог гэдэгт нь улс төрийн утга агуулга нь байдаг гэнэ.

Күнз өвгөн чинь дайн байлдаант үед амьдарч байсан тул тэнгэрийн зараалаар хаант улс сүр хүч нэр төрийг дахин сэргээх ганц хүн хэмээн өөртөө итгэлтэй явж байсан өвгөн шиг байгаам. МЭӨ 11-р зууны үед оршиж байсан Зуугийн хаант улс газар нутгийн харьяалалаар бус гэр бүлийн харьцаанд тулгуурласан улсыг үүсгэж байж. Ингэх нь байгалийн зүй тогтолтой ойрхон тул илүү бат бөх гэж байгаам даа. Энэ чинь л энэ Күнз өвгөний “ухаант” бодож олсон юм нь биш үү. Байгалийн зүй тогтолт зүйл илүү бөх гэж үзсэн нь л сонин байна ш дээ.

Гэхдээ энд нэг хүний нийгмийн хууль байгаа юм.

Уул усны ойр нь дээр

Ураг садны хол нь дээр.

Тэгэхээр энэ Күнз өвгөн чинь шал дэмийрсэн юм уу гэж асууна биз дээ. Тэгвэл энэ асуудлыг голчлон ёс үйлджлтийн хэлбэрт байсан гээд байгаам даа. Энэнийг тайлбарлахад хятадын нийгмийн суурь мэдлэг тэр ёс мос гэдгийг нь мэдэх хэрэгтэй, тэр нь надад алгаа. Сорри.

Гэхдээ энд нэг гоё юм байна. Энэ нь том удирдагч хүн дараах 4 дутагдалаас хол явах хэрэгтэй гэнэ. Үүнд

–       Дангаар ноёлох

–       Хэлмэгдүүлэх

–       Ямар ч баримжаагүй далбаганах

–       Хэрэггүй зүйлийг новшрон нарийлах

Манай удирдагчид үүнийг уншдаг болоосой. Удирдагч хүн өөрийн эрх мэдлийг сансар нийгмийн дэг тогтолцоонд үйлчлэхээр ашигладаг байх ёстой. Дээд тэнгэрийн зарлигаар эцэг нь хүүгээ, хүү нь эцгийнхээ алдааг залруулж явах ёстой байсан гэнэ. Гэвч эдүгээгийн Хятадад ийм юм огт байхгүй. Хоёулаа хуйвалдаад л улам төөрөгдөөд байгаа биз дээ.

Тэгэхээр энэ барууны ардчилал гээд байгаа үзэл сурталтай хэр нийцэж байна вэ гэдэг нь сонин байна.

Күнз бол сурталаа ёс заншлаар бататгагдаж ирсэн нийгэм гэр бүлийн үнэ цэнэ дээр тулгуурласан ухаан ухамсрын ертөнцийн ойлголт гэж гаргаж ирсэн юм бол эдүгээ үеийн моод болсон ардчилал гэдэг ойлголт бол цэвэр улс төрийн ойлголт биз дээ. Тэр тэнгэрийн хууль гэгчээрээ далимдуулаад дарангуйлагчдыг гаргаад ирж байгаам. Гэвч хамгийн сонин бол ард түмнээр дамжуулан тэнгэр хүслээ илэрхийлдэг гэж Mencius бичээд байгаам.

Тэгэхээр энэ бол одоогийн “туйлын үнэн” болсон ардчилал гэдгээс нэг их дутаад байх үзэл суртал биш л байна ш д.

Нанхиад хүний оюуны сан гэж нэг иймэрхүү юм биш үү.

Ардчилал гэдэг бол ямар ч засаг захиргаагүй болсон мөнгөний нийгмийн хамгийн чухал суртал. Энэ чинь жижиг улс гүрнүүд болон чадалгүй улсуудыг нь үнхэж хаяж хооронд нь муудалцуулаад баялагийг нь аваад явчих технологийн угтвар нөхцөл мөнөөс мөн бөгөөд энэ засаг захиргаагүй болсон энэ суртал одоо бүүр давраад байгаль эхийгээ сүйтгээд байгаа биз дээ.

Күнз Ардчилал хоёроос өөр юм байна уу? Байна. Энэ бол манай монгол нүүдэлчин амьдралын хэв маяг. Нүүдэлчин хүн хэнд ч дарлуулж хэнд ч завшуулж явах шаардлагагүй. Нүүдэлчин хүн дургүйгээ хүрвэл нүүгээд явчихна биз дээ. Энэн шиг үнэн ардчилал хүний эрх гэж хаана байна?

Publicités